Pages

Sunday, December 7, 2014

Хар ба цагаан


Хар цагаан өнгөний хослол цаанаа л нэг классик. Магадгүй хэзээ ч хуучрахгүй биз. Сүүлийн үед энэ хоёр өнгөний хослол илүү шинэлэгээр загварын ертөнцөд эргэн иржээ. Түүнийг янз бүрийн судал, хээтэйгээр хоршуулж болно. Мөн өөр ямар ч өнгө тэдэнтэй зохицохоос гадна түүнийг шууд л нүдэнд тусгахаар тодотгож өгдөг. Өвлийн улиралд хамгийн тохиромжтой өнгө хар ба цагаан биш гэж үү?




 
 
 


Thursday, April 3, 2014

Сайн байцгаана уу?

Сайн байцгаана уу? Энэ блогтоо би өөрийн дуртай зүйлс болох интерьер дизайн, хувцас загвар, амьдралын сонирхолтой хэв маяг болон тэдэнтэй холбоотой бүх л зүйлийн талаар бичих болно. Удахгүй оруулах бичлэгүүд маань бүх насныханд сонирхолтой байх болно гэж найдаж байна. Сонирхон зочилж байгаарай.
Хүндэтгэсэн,
М.

Wednesday, July 17, 2013

Color Crush: Black 'n' White

Source unknown
Өөрийгөө танилцуулахын оронд яг одоо маш ихээр дурлаж байгаа өнгөнийхөө талаар шууд л бичээд эхэлчихлээ. Хүмүүсийн төсөөлдөг шиг залхуутай хар цагаан өнгөний хоршлын тухай бичлэгүүд болохгүй байх гэж найдаж байна. Дээрх зургийг хараад би шууд л дурласан. Ийм төрлийн хээтэй ханын цаас надаа маш их таалагддаг, үүн бага зэрэг өнгө нэмж өгсөн нь бүр тасархай болжээ.

Доорх зочны өрөөнүүдийг тунг нь тохируулсан хээний комбинацууд тун дэгжин, бас эмэгтэйлэг харагдуулж байна.
Ийм эсрэг тэсрэг өнгийг хоршуулж байгаа үед бага зэргийн нэмэлт өнгө хүртэл маш тод ялгагдаж харагдана. Энэ гайхалтай биш гэж үү?
via Mix and Chic

Зөвхөн цэцгэн хээ гэлтгүй ийм өнгөөр хоршуулсан Морокко загварын ханын цаас, пилтанууд тун өвөрмөц:
Matthew Patrick Smyth via Elle Decor
Lily Bunn Interior
Энэ классик загварын угаалгын өрөөнд шууд л нүд маань унаж байна:

Хар цагааны хоршил дээр бага зэргийн өөр өнгө нэмэхэд л тэр өнгө шууд нүдэнд тусаж байгаа биз:
Хар цагаан өнгө бусад бүх өнгөтэй зохицдог боловч тэднийг бас хэтрүүлж нэмэхгүй байх нь чухал. Гэр орноо тохижуулахдаа зөөлөн саарал, модны саарал өнгөтэй хослуулбал ямар ч өрөөнд гэсэн маш классик орчинг бүрдүүлнэ.

Share