Pages

Wednesday, July 17, 2013

Color Crush: Black 'n' White

Source unknown
Өөрийгөө танилцуулахын оронд яг одоо маш ихээр дурлаж байгаа өнгөнийхөө талаар шууд л бичээд эхэлчихлээ. Хүмүүсийн төсөөлдөг шиг залхуутай хар цагаан өнгөний хоршлын тухай бичлэгүүд болохгүй байх гэж найдаж байна. Дээрх зургийг хараад би шууд л дурласан. Ийм төрлийн хээтэй ханын цаас надаа маш их таалагддаг, үүн бага зэрэг өнгө нэмж өгсөн нь бүр тасархай болжээ.

Доорх зочны өрөөнүүдийг тунг нь тохируулсан хээний комбинацууд тун дэгжин, бас эмэгтэйлэг харагдуулж байна.
Ийм эсрэг тэсрэг өнгийг хоршуулж байгаа үед бага зэргийн нэмэлт өнгө хүртэл маш тод ялгагдаж харагдана. Энэ гайхалтай биш гэж үү?
via Mix and Chic

Зөвхөн цэцгэн хээ гэлтгүй ийм өнгөөр хоршуулсан Морокко загварын ханын цаас, пилтанууд тун өвөрмөц:
Matthew Patrick Smyth via Elle Decor
Lily Bunn Interior
Энэ классик загварын угаалгын өрөөнд шууд л нүд маань унаж байна:

Хар цагааны хоршил дээр бага зэргийн өөр өнгө нэмэхэд л тэр өнгө шууд нүдэнд тусаж байгаа биз:
Хар цагаан өнгө бусад бүх өнгөтэй зохицдог боловч тэднийг бас хэтрүүлж нэмэхгүй байх нь чухал. Гэр орноо тохижуулахдаа зөөлөн саарал, модны саарал өнгөтэй хослуулбал ямар ч өрөөнд гэсэн маш классик орчинг бүрдүүлнэ.

No comments:

Post a Comment

Share